ЭМЯ-наас өглөө бүр коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар хийдэг мэдээллийн цагаар улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 5849 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 630 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээллээ. Үүний 581 нь нийслэлд, 49 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Мөн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өчигдөр таван хүн нас барсныг мэдээлэв. Нөхцөл байдал амаргүй хэвээр байгаа учир иргэдээс урд өмнөхөөсөө илүү хариуцлагатай байхыг цаг үе шаардаж байна!
Харамсалтай нь халдвар хамгааллын дэглэмийг үл тоох, амны хаалтгүй явах зэрэг ухамсаргүй хандлага зарим иргэдээс гарсаар байгаа нь эрсдэл дагуулж байна.
…15 дугаар хороолол. Өчигдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 23-нд Жуков худалдааны төв рүү ортол цэвэрхэн хувцасласан 30 гаруй насны эмэгтэй шууд өмнүүр дайраад орчихов. Амны хаалтгүй тэр түрэмгий, бүдүүлэг эмэгтэй орох хаалганы дэргэд байх халуун хэмжигчийг ч тоосонгүй. Халдвар, хамгааллын хувцастай хүн халуунаа үзүүлж, маск зүүж орохыг сануулсан ч нөгөө эмэгтэй хүн үг хэлж байна гэж тоосонгүй. Иймэрхүү ухамсаргүй, бусдын төлөө гэсэн өчүүхэн ч сэтгэлгүй хүмүүс нийгэмд гай тарьж байна!
Д.Бат