Өнгөрөгч бямба гарагийн өглөө Гаити улсад болсон 7.2 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 304 хүн амиа алдсан байна. Гамшигтай холбогдуулж Гаитийн Засгийн газар онц байдал зарласан тухай тус улсын Ерөнхий сайд Ариэл Хенри хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Газар хөдлөлийн үр дагаварт 1800 гаруй хүн шархадсан бөгөөд “Эмнэлгийн түргэн тусламжийн асуудал бол бидний хамгийн яаралтай авч хэрэгжүүлэх ажил юм. Бид эмнэлгийн ажилтнуудыг гамшигийн бүс рүү явуулж эхэлсэн’ гэж Ерөнхий сайд Хенри хэлжээ. Одоогоор өмнөд нутгийн Жереми хотын эмнэлэг өвчтөнүүдээр дүүрээд байгаа аж. /CNN/