Ойрын өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орж байгаагаас орон нутгийн зам эвдэрч, эсрдэл үүсч байна. Үүнтэй холбогдуулан Булган аймгийн цагдаагийн газраас “Үргэлжилсэн борооны улмаас Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт автомашины зам үерийн усанд сэтэрч эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Тиймээс Улаанбаатар чиглэлд зорчиж байгаа жолооч иргэд та бүхэн Орхон, Дархан-уул аймгийн чиглэлийн замаар зорчихыг зөвлөж байна’ хэмээн анхаарууллаа.