-Тагнуулынхан “Голомт” хотхонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь өнөөдөр хамгийн их шуугиан тариад байна. Хотхоны “Ц” блокийн 11 давхарт баривчилгаа хийхээр орсноос хойш цаг гаруй хугацаа өнгөрсөн талаар хэвлэлүүд мэдээллээ. Хууль хяналтынханд 1.3 сая ам. долларын авлига өгсөн гэх хэргийн эх үүсвэр энд байсан бололтой гэх хардлага, таамаг ч энэхүү үйл ажиллагааг дагаад урган гарав.
1.3 сая ам.долларын хэрэгт нэр бүхий цагдаагийн дарга нарыг саатуулан шалгаж байгаа юм. Түүгээр ч үл барам УИХ-ын хоёр гишүүн уг авлигын хэрэгт холбоотой байж магадгүй гэх яриа тархаад амжсан. Зарим хэвлэл “Тагнуулынхан их хэмжээний мөнгийг хураан авч цэнхэр хайрцагт хийн битүүмжлээд машинд зөөн орууллаа” хэмээн мэдээллээ. Харин албан ёсны эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол мөнгө биш бичиг баримт хурааж авсан аж.
-Тагнуулаас 15.30 цагт албан ёсны мэдээлэл хийж “Тагнуулын үйл ажиллагаа явуулах шинж агуулсан гадаадын иргэний үйлдлийг саатуулсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа учир илүү мэдээлэл өгөх боломжгүй’ гэлээ.