Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны Б.Мөнхнэмэх захиралтай Залуус-1 СӨХ нь өөрсдийн санал санаачилгаар бусад СӨХ-ыг уриалан “Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” аяны хүрээнд хуванцар савыг ангилан ялгах зориулалтын хогийн савыг хороолол дотроо байршуулсан байна.
Иргэд оршин суугчид энэхүү ажлыг дэмжин, хуванцар сав хийх зориулалтын саванд хогоо ялган хийсээр байна.
Залуус 1 СӨХ нь цаашид бусад хогийг ангилах ялгах ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.