Коронавирусын халдварын тоо нийслэлд нэмэгдэж эхэллээ. Өнгөрөгч нэг хоногт Улаанбаатарт 360, орон нутагт 100 тохиолдол бүртгэгдлээ. Харин гадаадаас ирсэн иргэдийн 28-аас нь коронавирусын халдвар илэрсэн байна.
12 дугаар сард байгууллага, аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баярыг өргөн тэмдэглэсэн нь халдвар өсөх нэгэн шалтгаан болсон нь тодорхой. Хамгийн гол нь иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахиж, амны хаалтаа тогтмол зүүхгүй бол байдал эргээд хүндрэх эрcдэл үүсэхийг нөхцөл байдал сануулж байна!
Д.Бат