Казахстанд иргэд, олон нийтийн эсэргүүцлийн жагсаал гурван өдөр үргэлжиллээ. Шатахуун болон шингэрүүлсэн хийн үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан тус улсын иргэд гудамж талбайдаа гарч эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон бөгөөд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Засгийн газрыг огцруулах шийдвэрийг 2022 оны 01 сарын 5-ны өглөө гаргажээ.
Ерөнхийлөгчийн зарлиг даруй хүчин төгөлдөр болохын зэрэгцээ Засгийн газрын одоогийн гишүүд шинэ засаг байгуулагдах хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлэх аж. Харин Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Тэргүүн шадар сайд Алихан Смаиловыг томилжээ.
Эх сурвалж: rt.com