2022 оны 1 дүгээр сарын 29-нд Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн зөвлөл /МГХНЗ/, Монголын Геологийн Холбооны удирдлагууд МГХНЗ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн болон ММЗ-ийн гишүүн, МУӨХ-ны Гүйцэтгэх захирал, Өрөмдлөгийн ММСЗ-ийн дарга, ШУТИС–ийн Зөвлөх профессор, техникийн ухааны доктор Ж.Цэвээнжавыг Монгол Улсын Гавъяат багш цол хүртсэнтэй нь холбогдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
МГХНЗ-ийн дарга Я.Бат-Ирээдүй хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Цэвээнжав таныг Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон геологи, уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад тань нийт геологичдынхоо өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Салбарын мэргэжлийн холбоод нэгдэн нягтарч нэгэн хүч, нэгэн дуугаар үйл ажиллагаагаа явуулах болсонд дэмжиж хамтран ажиллаж байгаад чин сэтгэлээсээ баярлаж явдаг” хэмээгээд Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм дээд цол хүртсэнд нь чин сэтгэлийн баяр хүргэж эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.