Украинд болсон дэлбэрэлтийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагийн орой мэдэгдэл хийж, Оросын цэргийн хүчний дайралтыг буруушаажээ. Тэрбээр “Ерөнхийлөгч В.Путин олон хүний амь насыг хохироох, хүн төрөлхтөнд гамшиг авчрах урьдчилан төлөвлөсөн дайныг сонголоо’ хэмээн хэлсэн үгэндээ мэдэгджээ.
Мөн “Энэ дайралтын үр дагаварт үүсэх үхэл, сүйрлийн хариуцлагыг зөвхөн Орос л хүлээх ёстой. АНУ болон түүний холбоотон түншүүд нэгдсэн бөгөөд шийдэмгий байдлаар хариу арга хэмжээ авах болно. Дэлхий нийт ч Орост хариуцлага тооцно’ гэж мэдэгджээ.
Украины нийслэл Киевт дэлбэрэлт болохын өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн тусгай ажиллагаа зарлаж, Украиныг “цэвэрлэх’ утга бүхий үг хэлжээ гэж CNN мэдээллээ.