БНХАУ-ын дарга Ши Жиньпин мягмар гарагт Орос, Украины дайны талаар товч үг хэлжээ. Тэрбээр “БНХАУ Украины дайнд зуучлахын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн мэдэгджээ. Мөн АНУ болон барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлжээ.
Ши Жиньпин ХБНГУ-ын канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай утсаар ярих үеэрээ “Украины нөхцөл байдал сэтгэл түгшээж байна. Европ тивд дахин дайн дэгдэж байгаад Хятад улс гүнээ гашуудаж байна” хэмээсэн гэж БНХАУ-ын ГХЯ мэдээлснийг CNN уламжиллаа.