ШӨХТГ элетрон тамхины сурталчилгаатай тэмцэхээр болжээ. Энэ талаар тус газрын дарга С.Мөнхчулуун “Энэ одоо хаанаас хэн өлгөсөн нь мэдэгдэхгүй, эзэнгүй, сэрэмжлүүлэг мэт харагдавч цаагуураа цахилгаан тамхины далд сурталчилгаа явж байх юм.
Үүнийг маргааш шалгуулж, арга хэмжээ авахуулъя. Энэ нь тамхины хяналтын тухай хууль, зар сурталчилгааны хууль, зөрчлийн тухай хууль зэрэг хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчиж байна’ хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.