БНФУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат өчигдөр болж одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон 58 хувийн саналаар дахин сонгогдлоо. Түүний өрсөлдөгч хэт барууны чиг баримжаатай нэр дэвшигч Марин Ле Пен 41 хувийн саналаар удаалав.
Энэ хоёр улстөрч таван жилийн өмнө мөн өрсөлдөж байсан юм. Энэ удаагийн сонгуульд тус улсын иргэд өндөр идэвхтэй оролцсон талаар Сонгуулийн хороо нь мэдээлжээ. Сонгуулийн ирц 72 хувьд хүрсэн байна. Дахин төрийн тэргүүнээр сонгогдсон Э.Макрон үндэсний эв нэгдлийг нягтруулна хэмээн мэдэгджээ.