Дархан аварга А.Сүхбат наадамд зодоглохоор бүртгүүлсэн боловч барууны магнайг тэргүүлнэ гэж зүтгэжээ. Улмаас Г.Өсөхбаяр аваргатай ам зөрж наадмын талбайг орхисон байна. Өмнө нь буюу 2014 оны наадмаар зүүний магнайг булаалдаж мөн л Г.Өсөхбаяр аваргатай сөргөөцөлдөж байсан юм.
Энэ жил дархан аварга Б.Бат-Эрдэнэ үндэсний их баяр наадамд зодоглож зүүний магнайг тэргүүлэн барилдсан бөгөөд А.Сүхбат барууны магнайд гарах гэж Г.Өсөхбаяр аваргатай дахин муудалдцсан нь энэ.
Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-нд баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн дүрэмд зааснаар бол Г.Өсөрбаяр аварга А.Сүхбатын дээр эрэмблэгдэхээр болсон юм.