БНАСАУ-ын зүгээс ОХУ-д 100.000 цэргээр туслах санал гаргажээ. Тодруулбал, Хойд Солонгос ОХУ-тай илүү ойр дотно харилцаа тогтоох хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн илэрхийлэл болгож Украинд явуулж буй тусгай цэргийн ажиллагаанд туслах зорилгоор ОХУ-д 100.000 цэрэг илгээх санал болгосныг Оросын төрийн статустай телевизээр энэ долоо хоногт мэдээлсэн байна. Оросын “Нэгдүгээр суваг” телевизийн хөтлөгч Игорь Коротченко Умард Солонгосын цэргүүд мөргөлдөөнд сайн дураараа оролцож байгаа тухай мэдээлжээ.
АНУ алсын тусгалтай 10 гаруй HIMARS пуужингийн системийг Украинд хандивлах шийдвэр гаргасны дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дээрх саналыг дэвшүүлжээ.
Эх сурвалж: www.19fortyfive.com