Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөж, гаргасан шийдвэрийн талаар холбогдох салбарын сайд нар мэдээлэл хийв. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл хуулийн дагуу есдүгээр сарын 1-нд эхлэх зохицуулалттай тул энэ хугацаанд эхэлнэ. Гэвч ачаалал ихтэй, замын түгжрэлд нөлөөлдөг тодорхой байршлууд дахь 20 орчим сургуулийн хичээл эхлэх болон тарах цагийг 15-30 минутаар өөрчилнө. Түүнээс гадна “КОВИД-19-ийн халдварын давалгаа дахин үүсэх эрсдэл байна. Гэхдээ яамны зүгээс хичээлийг хугацаанд нь эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Вакцины хувьд хүүхдүүддээ заавал хийлгэх шаардлага тавихгүй. Гэхдээ эцэг, эхчүүд сургууль, цэцэрлэгийнхээ хүүхдүүддээ амны хаалт зүүлгэх шаардлагатай” гэв.
С.Болд