Дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барилаа. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын танхимыг унагаахын эсрэг байсан УИХ-ын дарга М.Энхболдын талын хүмүүс ийм шийдэлд хүрчээ. Өмнөх Засгийн газраа унагаах чимээнээр Д.Хаянхярваа гишүүний хэлж байсан үг хэрэгжих тун дөхлөө. Тэрбээр хэрвээ энэ засгийг унагавал дараа гарч ирэх Засгийн газар удаан насгүй гэж шантаажилж байсныг ард түмэн санаж байгаа байх. Одоо АН-ын бүлгийн 9 гишүүнээс Д.Наранхүүгээс бусад нь дэмжиж таарна. Дээр нь С.Жавхлан, О.Баасанхүү хоёр мэдээж “кнопдоно”.
Ийнхүү улстөрийн ууган хүчин МАН М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр дээр хуваагдав бололтой. Цаг нь ингэж ирэх “хувьтай” байв уу? Хэрэв Засгийн газрыг огцруулбал У.Хүрэлсүх нар үг дуугүй бууж өгөхгүй нь лав. Тэдний дараагийн нүүдэл УИХ-ыг тараахад хэдийнэ чиглэсэн биз ээ.
Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд:
1. Д.Хаянхярваа
2. А.Ундраа
3. Н.Амарзаяа
4. Ц.Мөнх-Оргил
5. Л.Энх-Амгалан
6. Д.Оюунхорол
7. М.Билэгт
8. Г.Мөнхцэцэг
9. Б.Дэлгэрсайхан
10. Б.Саранчимэг
11. Н.Оюундарь
12. Ё.Баатарбилэг
13. Г.Тэмүүлэн
14. Ж.Бат-Эрдэнэ
15. Ж.Эрдэнэбат
16. М.Энхболд
17. Д.Тэрбишдагва
18. Б.Ундармаа
19. О.Содбилэг
20. Ш.Раднаасэд
21. С.Бямбацогт
22. Б.Чойжилсүрэн
23. Н.Номтойбаяр
24. Ж.Мөнхбат
25. Л.Мөнхбаатар
26. Ц.Цогцолмаа
27. Д.Ганболд
Д.Лхагвадорж