АНУ-ын засаг захиргааны тэргүүний Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан өнгөрөгч баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ Хойд Солонгосын пуушингийн туршилттай холбоотой байр сууриа илэрхийлэх болно. Хэрвээ БНАСАУ пуужингийн туршилтаа үргэлжүүлсээр байвал АНУ Ази-Номхон далайн бүс нутагт байрлах цэргийн хүчээ зузаатгах болно’ хэмээн мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, Хойд Солонгос зөвхөн АНУ, Өмнөд Солонгос, Япон улсад заналхийлээд зогсохгүй тухайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байгаа учир АНУ цэргийн хүчээ нэмэгдүүлэх арга хэмжээ авна хэмээн Жо Байден Хятадын удирдагчид сануулах бодолтой байгаа ажээ.
Цагаан ордны мэдээлснээр АНУ, БНХАУ-ын удирдагчдын уулзалт Бали арал дээр болох “Их 20′-ийн бүлгийн (G20) дээд хэмжээний уулзалтын үеэр арван нэгдүгээр сарын 14-нд болох аж.
Гэрэл зургийн эх сурвалж: CNN (БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинийг 2015 онд АНУ-д төрийн айлчлал хийх үеэр Жо Байден АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн хувьд уулзаж байжээ)