“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Орост үзүүлэх эдийн засгийн шахалтаа нэмэгдүүлж, Киевт нэн шаардлагатай байгаа агаарын хамгаалалтын системээр хангах чиглэлд хүчин чармайлт гаргахаа амлажээ.
АНУ, Япон, ЕХ тэргүүтэй “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид мэдэгдэлдээ, Украинд эрчим хүч, ундны усны амин чухал дэд бүтцийг сэргээн засварлах, хамгаалахад тусламж үзүүлнэ хэмээн тэмдэглэсэн байна.
“Украиныг тууштай дэмжиж, эв санааны хувьд нэгдмэл байгаагаа өнөөдөр бид дахин нотолж байна. Украины өөрийгөө хамгаалах цэргийн техник хэрэгслийн нэн шаардлагатай хэрэгцээг хангах нь “нэн даруй анхаарах асуудал” юм” гэж мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын талын хувьд Орос, Ираны цэргийн хамтын ажиллагаа өргөжиж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлээд, Техран Москваг байлдааны талбарт ашиглах, тэр дундаа иргэний байгууламжуудад цохилт өгөх дронуудаар хангаж байгааг эш татсан байна.
“Долоогийн бүлэг” Оросын дайны хариуд “урьд хожид байгаагүй уялдаа холбоо бүхий хориг арга хэмжээнүүдийг” тууштай хэрэгжүүлж, Москва болон хориг арга хэмжээнээс тойрон гарч буй талуудад үзүүлэх эдийн засгийн шахалтыг улам нэмэгдүүлэхээ амлажээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.