Өнөөдөр 15 орчим залуу Төрийн ордны дэргэд нүцгэлж “Ерөнхий сайдтай уулзмаар байна” хэмээн орилж, төрийн дууллыг дуулж байлаа. Гэхдээ тэд эхнээсээ осгож эхэлсэн учир цагдаа нар ирж, эмнэлэг рүү албадан хүргэсэн юм. Тэгвэл “АТГ-ын эх сурвалжийн хэлснээр нүцгэлсэн залуусыг ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц санхүүжүүлж, турхирсан байна’ гэж зарим мэдээллийн хэрэгсэл дамжуулав. Тэр ч бүү хэл Б.Хурцыг дайчлан баривчлах гэж байгаа талаар мэдээлсэн байна. Гэвч дээрх мэдээлэл худлаа гэдгийг АТГ-аас мэдэгджээ.