Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ Тэнгисийн цэргийн хүчин /ТЦХ/ Хятад, ОХУ-ын ТЦХ-тэй хамтарсан сургууль хийнэ гэж тус улсын Батлан хамгаалах яам /БХЯ/ мэдэгджээ.
“Ирэх сард Энэтхэгийн далайд хийх олон талт тэнгисийн сургуулилалтын үеэр ӨАБНУ Хятад, Оросын тэнгисийн цэргийн флотуудыг хүлээн авна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Дурбан боомт хот болон Ричардс-Бэй буланд хоёрдугаар сарын 17-нд эхэлж, 10 хоног үргэлжлэх уг сургуулилалтад ӨАБНУ-ын 350 гаруй цэрэг оролцох аж.
“Сургуулилалтын зорилго нь үйл ажиллагааны туршлага, мэдлэгээ солилцох явдал юм. Хамтарсан сургууль нь манай улс орнуудын тэртэй, тэргүй цэцэглэн хөгжиж буй харилцааг бэхжүүлэх зорилготой” гэж ӨАБНУ-ын БХЯ мэдэгджээ.
Тус яам мөн ийм гурван талын анхны сургууль 2019 оны 11 дүгээр сард Өмнөд Африкийн баруун өмнөд хэсэгт орших Кейптаун хотын бүсэд Атлантын далайд болж байсныг сануулсан байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.