Турк болон Сири улсад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон арван хүн амиа алдаж, олон зуун хүн бэртэж, гэмтжээ.
Туркийн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Израиль улсад хүртэл мэдрэгдсэн байна. Даваа гарагийн өглөө Иерусалим болон Тель-Авив хотын хүмүүс чичиргээ мэдрэгдэж байгааг мэдээлсэн бөгөөд Израилийн цагдаа нар ийм төрлийн 3000 гаруй мэдээлэл хүлээн авснаа мэдэгджээ. Одоогоор Израйльд хохирол учраагүй байна.
Турк, Сирид 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа 200 орчим хүн амь үрэгдэж, 1000 орчим хүн шархадсан бөгөөд бүс нутаг даяар газар хөдлөлийн чичиргээ үүсгээд байна гэж CNN мэдээллээ.