Хүний амь нас хариуцаж яваагаа автобусны жолооч нар хэзээ ойлгох вэ? Урд хаалга нь нээлттэй замын хөдөлгөөнд оролцож яваа автобус олон байна. Ялангуяа халуун өдрүүдэд жолооч нь салхи оруулж сэрүүцэх гээд хаалгаа нээчихдэг. Гэтэл хөдөлгөөнд оролцож байгаа ямар ч тээврийн хэрэгсэл хаалгаа нээх нь маш эрсдэлтэй учраас дүрэм журмаар хориглодог.
Үүнийг том оврын автобусны жолооч нар ойлгохгүй байгаа нь даанч харамсалтай. Ялангуяа учраа мэдэхгүй хүүхдүүдэд тун халгаатай үйлдэл хийж байгаад жолооч нар, автобус компани, Нийтийн тээврийн асуудал хариуцлага байгууллага онцгой анхаарах цаг болж!
Д.Дорж