Драмын театрын ойролцоох хүнсний дэлгүүрт Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн бололтой хөвгүүн орж ирээд хоёр шил пиво авав. Касс эмэгтэй “Чи хэдэн настай вэ?” гэж асуyвал нөгөө хүү “21 настай” гэж жишим ч үгүй худлаа хэлдэг байгаа. Касс “Үнэмлэхээ үзүүл” гэвэл халамцуу хүү “Байхгүй ээ” гэснээ “За яахав дээ, өгчих л дөө” гэж шаналгав. Касс “Дараа үнэмлэхээ авчраарай” гэж хэлээд согтууруулах ундаа өгөөд явууллаа. Ашгаа бодоод насанд хүрээгүй хүүхдүүдэд архи зарж болохгүй шүү дээ! Өсвөр үеийнхэн хар багаасаа архи тамхинд донтож байгаатай хатуу тэмцэх цаг болж!
Г.Бат