Вагнерийн босс Пригожин Тверь мужийн нутагт онгоцны ослоор нас барсан талаар Оросын хэвлэлүүд мэдээллээ. “Агаарын орон зайг ашиглах зөвшөөрлийг тогтсон журмын дагуу авсны үндсэн дээр Embraer-135 (EBM-135BJ) онгоцоор нислэг үйлдэж байсан” хэмээн “Росавиация” агентлаг дамжуулжээ.
Харин Владимир Путиныг шүүмжлэгч Билл Браудер лхагва гарагт CNN-д хэлэхдээ, “Вагнер компанийг үндэслэгч Евгений Пригожинийг тээвэрлэж явсан гэх онгоцны ослын ард ОХУ-ын Ерөнхийлөгч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн мэдэгджээ.