БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: Өнөөдөр бид боловсролын түүхийн шинэ хуудсыг эргүүлж байна. Хүний хөгжлийг дэмжсэн, хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулиудыг хүлээж авлаа.
Боловсролын чанарын ялгааг арилгахад боловсролын хуулиуд бүхэлдээ чиглэнэ. Хот хөдөөгийн, хувийн болон төрийн сургуулийн хооронд асар их ялгаа үүслээ. Боловсролын салбар өөрөө нийгмийн ялгаатай байдлыг үүсгэдэг болсон. Эрх мэдэлтэй, танил талтай, мэдээлэлд ойрхон нь сонгож суралцдаг бус гэртээ хамгийн ойр, аюулгүй сургуульд, хүртээмжтэй, чанартай боловсролыг эзэмших боломжийг бий болгох, орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг бэлдэхэд хууль үйлчлэх ёстой.
Өөрөөр хэлбэл, гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль байна. Өнгөрсөн хугацаанд боловсролын түвшин хоорондын уялдаа холбоо алдагдсан нь чанарт шууд нөлөөлж байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд хийсэн сурагч, багш, сургуулийн үнэлгээний үр дүнгээс харагдаж байгаа юм.
Цаашид цэцэрлэг, бага сургуулийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлж, гэрт хамгийн ойр байрлахаар төлөвлөх болно. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулснаар гарааны ижил түвшнээс сургуульд элсүүлнэ. Ахлах сургуулийг төрөлжсөн байдлаар хөгжүүлж хүүхэд бүр мэргэжлээ зөв сонгох, сонирхол, өгөгдөл, ур чадвартаа таарсан хичээлүүдийг сонгон суралцах боломжоор хангана. Хотын хөдөөгийн, захын төвийн, хувийн улсын гэсэн сургууль хоорондын чанарын ялгаа, зааг арилна.
Ахлах сургууль, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын түвшинд “багц цаг”-ийн системийг нэвтрүүлж, богино хугацаагаар суралцах боломжийг бий болгоно.
Дээд сургууль төгсөөд ажил олгогчдод гологддог байдлыг энэ мэт түвшин бүрд хийх шинэчлэлээр арилгах боломжтой.
Боловсролын түвшин бүр нь харилцан уялдаатай, нэг нэгнээ дэмжсэн шинж чанартай байх ёстой. Анги өгсөх тусам сурагчдын сурах сонирхол буурч байгаа нь түвшин хоорондын уялдаа сул байгаатай холбоотой.
Өнөөдөр дэлхий нийт боловсролыг өөр өнцгөөр харж байна. Ирээдүйн боловсрол хувьсан өөрчлөгдөж байна.
Бид боловсролыг шинэ үзэл хандлагаа харж, сургалтын талаарх уламжлалт ойлголтоо эвдэж, сургууль, сургалтын байгууллагыг байшин барилга, анги танхимын 4 ханаар бус, шинэ дүр төрхөөр төсөөлж, багшийгаа мэдээлэл дамжуулагч бус нийгмийн шилжилт, өөрчлөлтийг удирдагч, ирээдүйг бүтээгч гэж харах цаг ирээд байна.
3 сэтгэгдэл
I like this blog it’s a master piece! Glad I observed
this ohttps://69v.topn google.Blog monetyze
jbnj5f
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?