Ногоон гэрэл ассан ч 4 замын уулзвар болгон дээр нэгдүгээр эгнээгээр баруун, зүүн гар эргэх зохицуулалттай. Үүнээс болоод нийгэмшээгүй бүдүүлэг жолооч нар мөн ч олон хүнийг бэртээж гэмтээж, амь насыг нь хохироож байна даа! Гарцаараа, ногоон гэрэл аслаа гэж бодсон явган зорчигчид мөргүүлээд байх юм! Хууль дүрмээрээ бол явган зорчигч давуу эрхтэй бөгөөд жолооч зогсож өнгөрөөх ёстой! Нөгөө талаар явган хүний гарц гарам дөхөөд ирэхээр хурдаа хасна гэсэн Замын хөдөлгөөний дүрэм дэх заалтыг ягштал мөрдүүлье.
Д.Дорж