Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Батлан хамгаалахын сайд Алексей Резниковыг огцруулж, “ОХУ-тай хийж буй дайн 19 дэх сардаа орж байгаа тул Батлан хамгаалах яаманд шинэ өөрчлөлт, хандлага хэрэгтэй байна” хэмээн мэдэгдлээ.
Улмаар Зеленский Батлан хамгаалахын сайдад Украины ардын депутат асан Рустем Умеровыг нэр дэвшүүлэв. “Украины Дээд Рада (хууль тогтоох байгууллага) энэ хүнийг сайн мэддэг бөгөөд ноён Умеровт нэмэлт танилцуулга хэрэггүй” гэж Зеленский хэлээд “Миний нэр дэвшүүлсэн хүнийг парламент дэмжинэ гэж би найдаж байна” гэж мэдэгдлээ хэмээн CNN мэдээлэв.