Ливид үерийн гамшигийн улмаас далан нурж, байшингуудыг нураасны дараа 5000 гаруй хүн амиа алдсан гэж таамаглаж байна. Ливийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр далан нурж, аль хэдийн үерт автаад байсан газруудад илүү их ус түрж орсны улмаас 5,000 гаруй хүн амиа алдаж, 10,000 хүн сураггүй алга болсон гэдэг урьдчилсан статистик гарчээ.
Ливи дэх Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчдийн тэргүүн Тамер Рамадан мягмар гарагт Швейцарийн Женев хотноо сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Амиа алдсан хүмүүсийн тоо олон мянгаар тоологдож байна” хэмээн мэдэгджээ.
Доод тал нь 5,300 хүн нас барсан гэж Ливийн зүүн нутгийн засгийн газрын Дотоод хэргийн яам мягмар гарагт мэдэгдэв гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг LANA мэдээлэв гэж CNN мэдээллээ.