“Номын баяр-2023” соёлын арга хэмжээ Сүхбаатарын талбайд хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Жилээс жилд шинэ, шинэ уран бүтээлчдээр эгнээгээ тэлж байдагт уг хөтөлбөрийн онцлог оршино. УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн Д.Тэрбишдагва энэ жилийн номын баярт зохиогчийн хувиар оролцож, өөрийнхөө туурвисан “Зааг”, “Дуудлага” номнуудаа танилцуулж, уншигчидтай халуун дотно яриа өрнүүлж байна. Түүний номууд ХБНГУ, ОХУ, БНСУ улсад хэвлэгдсэн юм. Мөн Өвөр Монголд Монгол бичгээр хэвлэгдсэн бөгөөд БНХАУ-д хэвлүүлэхээр ажиллаж байгаа аж.
“Ном бичих, дараа нь хэвлүүлэхэд, ялангуяа гадаад улсын номын зах зээлд гаргахад ямар их хөдөлмөр ордог, ямар асуудал тулгардаг, эцэст нь ялдагийг харуулсандаа баяртай байна” хэмээн Д.Тэрбишдагва сэтгэгдлээ хэлэв. Тэрбээр номын баярын хүрээнд гадаадад номоо хэрхэн хэвлүүлэх талаар зөвлөгөө өгөх аж.
Д.Лхагва
1 сэтгэгдэл
pzk8j9