Ким Жон Ун өнгөрсөн баасан гаригт Оросын сөнөөгч онгоц үйлдвэрлэдэг үйлдвэрт зочилсон нь нэн тааламжтай үйл хэрэг боллоо гэж Хойд Солонгосын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Ким Жон Ун Комсомольск-на-Амурын Юрий Гагарины нэрэмжит нисэх онгоцны үйлдвэрийн нисэх онгоцны дизайн, угсралтын байгууламжуудтай танилцаж, “Оросын нисэх онгоцны үйлдвэрлэлийн хөгжлийг сайшаасныг Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээлэв. Ким тав дахь үеийн Су-57 сөнөөгч онгоцонд сууж үзсэн байна.
Энэ бол Кимийн энэ долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаны дараагаар ОХУ-д хийсэн хамгийн сүүлийн айлчлал бөгөөд Умард Солонгосын удирдагч Москвагийн Украины эсрэг дайныг дэмжиж байгаа бололтой гэж CNN мэдээлэв.