Солонгос улсаас шинэ нэрийн дор хуучин автобус оруулж иржээ хэмээн АН-аас болон ХҮН-аас ээлж дараалан мэдэгдэл хийсэн. Тэгвэл автобусыг үйлдвэрлэсэн Deawoo компаниас мэдэгдэл гаргаж, тайлбар ирүүлжээ. Уг мэдэгдэлд “ Эдгээр автобуснууд нь цоо шинэ бөгөөд 1987 оноос хойш үйлдвэрлэсэн бүх автомашинд арлын дугаар гардаг болсон. Энэ нь хэдэн онд үйлдвэрлэгдсэн бэ гэдэг мэдээллийг агуулдаг. Гэхдээ энэ арлын дугаарын үсэг нь 30 жилийн хугацаанд дахин давтагддаг юм байна. Жишээлбэл 1993 онд үйлдвэрлэсэн машины арлын дугаарын үсэг нь P тэмдэглэгээтэй бол 2023 онд үйлдвэрлэсэн автомашины арлын дугаарын үсэг нь дахин давтагдаж P дээр ирж байна” гэсэн байна.
2 сэтгэгдэл
k6eykr
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?