Жилийн жилд л явган хүний замыг засварлах ажил хийгддэг. Шугам сүлжээ засах нэрээр өмнөх жилд нь тавьсан замыг хуулж хаяад дахиад зам тавих нь иргэдийн нүднээ ил болсон асуудал. Харамсалтай нь энэ хэрээр хөрөнгө мөнгө урсаж, үргүй зардал нэмэгдэж байдаг. Энэ зуны хувьд ч энд тэндгүй зам засварын ажил явагдаж жилийн настай хавтангуудыг хуулсан. Гэхдээ гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүйгээс бөөн хөрөнгө, хүч болж хийсэн ажил нь олон жилийн насгүй болох нь бий. Хяналт шалгалт ч дутуу байдаг бололтой. Дээр нь ажил хийж байгаа хүмүүсийн халтуурддаг, нүд хуурдаг сэтгэлгүй зангаас болж татвар төлөгчдийн мөнгө үрэгдсээр…
Төрийн ордны төмөр хашааг шинэчилсэн. Гэхдээ явган хүний замыг буцааж тавихдаа хайнга хандсанаас чулуун хавтанд нь тээглэж унах эрсдэл байна. Хавтангуудыг бүрэн суулгаагүйгээс олон газраа хөдөлж, гүйж яваа хүүхдэд халтай байгааг анхаарна уу!
Д.Дорж