Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд суманд эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо.
Хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна.
Охиныг эрэн хайх ажиллагаанд холбогдох чиг үүргийн байгууллагуудын алба хаагчид, иргэд оролцож байв.
Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. (Цагдаагийн ерөнхий газар)