УИХ-ын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан.
Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш гурав хоногийн хугацаанд 76 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгсөн талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлжээ. Гэхдээ ийм санал асуулга явуулах хэрэг байсан уу? Иргэд мэдээж хувь хэмжээг нь нэмэхийн төлөө л саналаа өгнө шүү дээ.
Д.Дорж