Хятадын хамгийн том шар айраг үйлдвэрлэгчдийн нэг болох “Цинтао” шар айргийн үйлдвэрийн ажилтан түүхий эд буюу бүтээгдэхүүний орцонд шээж буй видео цахим ертөнцөд тархаж эхэлжээ.
Энэ долоо хоногийн пүрэв гарагт онлайн орчинд цацагдсан уг бичлэгийн дагуу хяналт шалгалтын ажил эхлүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
“Цинтао” шар айраг үйлдвэрлэгч компанийн зүгээс “Манай компани аравдугаар сарын 19-ний өдөр Цинтао шар айраг үйлдвэрлэдэг 3-р үйлдвэрт болсон ?үйл явдалтай холбоотой бичлэгт анхаарал хандуулан ажиллаж байна. Бид хэргийн талаар нэн түрүүнд цагдаагийн байгууллагад хандаж, олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд мөрдөн байцаалтад орсон. Одоогийн байдлаар уг соёолжны савыг бүрэн битүүмжилсэн. Манай компани менежментийн бүтцээ сайжруулж, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулан ажиллаж байна” хэмээжээ.
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Цинтао” нь Хятадын хоёр дахь том шар айраг үйлдвэрлэгч бөгөөд шилтэй шар айраг нь Зүүн Азийн орнуудад борлуулалт өндөртэй байдаг. Дотоодын шар айрагний хэрэгцээний 15 хувийг хангадаг уг компани зөрчил гаргасан этгээдийг шүүхэд өгч нөхөн төлбөр авах хэрэгтэй хэмээн интернэт хэрэглэгчид дүгнэжээ.
zindaa.mn