Нийслэлийн удирдлагууд “S’Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа компанийн төлөөлөлтэй уулзжээ. Ийн урьдчилсан байдлаар харилцан тохиролцох байдлаар газар чөлөөлөхөөр ярилцсан байна. Мөн үл хөдлөх хөрөнгийг үнэлж, өөр байршилд газар олгох, ямар байдлаар нөхөн олговор олгох вэ гэдгийг ярилцах шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа. Түүнчлэн эхний ээлжид голын голдирол дагуу байрласан хоёр давхар барилгыг буулгахаар болжээ.
S’Outlet” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхтөр “Улсдаа татвараа төлж, олон ажлын байр бий болгож байгаа байгууллагын хувьд олон жил үйл ажиллагаа явуулсан дэлгүүр, объектоо буулгуулбал маш их хохирол амсах нь тодорхой. Иймээс зөвшилцөж, эхний ээлжийн барилгаа буулгаж байна” гэлээ.