Байден Ши Жиньпинтэй хийсэн үр дүнтэй яриа хэлэлцээг фентанил болон цэргийн харилцааны асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж сайшааж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрөгч лхагва гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй дөрвөн цагийн турш хэлэлцээ хийсэн билээ. Уг хэлэлцээний үр дүнд АНУ-Хятадын харилцаа сайжирч байна гэдэгт итгэлтэй байгааг АНУ-ын засаг захиргааны тэргүүн илэрхийлээд фентанилын үйлдвэрлэлийг хязгаарлах, цэргийн харилцаа холбоог сэргээх талаар тохиролцоонд хүрсэн хэдий ч гүн гүнзгий хурцадмал байдал хэвээр байгааг хүлээн зөвшөөрөв.
Байден Ши Жиньпинтэй санал зөрөлдөөнтэй үед утсаар ярилцахаар тохиролцсон хэмээгээд “Бидний хийсэн хамгийн бүтээлч, үр дүнтэй яриа хэлэлцээ” хэмээн тодотгожээ.
Хэвлэлийн бага хурлын дараа Байден уулзалтын явцад ахиц дэвшил гаргасан ч Ши Жиньпинг дарангуйлагч гэж үзсээр байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ гэж CNN мэдээллээ.