Хэлэлцээ “мухардалд орсон” тул хэлэлцээний багийнхнаа Катараас эргүүлэн татаж байна гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас мэдэгджээ.
Израилын тал хэсэг бүлэг эмэгтэйчүүдийг суллахыг шаардсан бол ХАМАС бүлэглэл түүнийг нь биелүүлэхээс татгалзсан тул бямба гарагт хэлэлцээ зогссон гэж уг хэлэлцээний талаар мэдээлэл бүхий эх сурвалж CNN телевизэд мэдээлсэн байна.
Хэлэлцээ зогссоны дараа ХАМАС бүлэглэлийнхэн дайныг дахин эхлүүлсэнд Израил болон АНУ-ыг буруутгажээ. Израилын эрх баригчид “байлдааны ажиллагааг дахин эхлүүлэхийн тулд эртнээс тооцож шийдвэр гаргасан” гэж тус бүлэглэл мэдэгдсэн байна. Харин Израилын тал ХАМАС-ыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж мэдэгджээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.