ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ирэх оны 3 дугаар сарын 17-ны өдөр явуулах саналыг тус улсын Холбооны хурлын холбооны Зөвлөл санал нэгтэй баталлаа.
“ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2024 оны гуравдугаар сарын 17-нд товлолоо. Энэхүү тогтоол нь албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж уг тогтоолд дурджээ.
Үндсэн хуульд зааснаар, Холбооны улсын Зөвлөл төрийн тэргүүний сонгуулийн товыг тогтоох онцгой бүрэн эрхтэй.
Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко “Тогтоол батлагдсанаар сонгуулийн кампанит ажил эхэлж байна. Удахгүй болох сонгууль бол Оросын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох улс төрийн хамгийн чухал үйл явдал” хэмээн тодотгов.