Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийх үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн хэмжээнд 88 хувь, гэр хорооллын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрсэн. Зайсан орчмын хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн. Мөн нитрат, ионы агууламж ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгааг мэргэжлийн байгууллагууд судалгаагаар тогтоосон байна. Нийслэлийн агаарын бохирдлыг ойрын хугацаанд шийдэх хамгийн гол шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах явдал” хэмээн нэлээд ноцтой дүн танилцуулав.