Аймгийн Ахмад настнуудын санал тэдний хэрэгцээ шаардлагыг судлан аймгийн ИТХ, аймгийн Засаг даргад асуудал боловсруулан оруулж “Ахмад настны талаар авах арга хэмжээг эрчимжүүлэх тухай”, “Аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын “Ахмад настны талаар авах арга хэмжээний тухай” захирамж, “Ахмадаа ачилъя” хөтөлбөр гаргуулан уг шийдвэрийг аймаг, орон нутгийн холбогдох байгуулагуудтай хамтран хэрэгжүүлэхэд анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газартай хамтран Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөлд 31 бүлгийн 63 зорилтот бүлгийн ахмад настанд 62.0 сая төгрөг санхүүгийн дэмжлэг үзүүлж ажлын байрыг нэмэгдүүллээ.
Аймгийн Улаан загалмайн хороотой хамтарч байнгын асаргаанд байгаа ахмад настанд “Гэрийн асрамж халамжийн үйлчилгээ”-нд 20 ахмад настан хамрагдаж 5.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Ахмад настнууд өөрийн мэдлэг ур чадвар, өв уламжлалаа хүүхэд, залуучууддаа сургах, түгээх өвлүүлэн үлдээх зорилгоор ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлсэн. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, мал аж ахуй, газар тариалан, хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 38 ахмад настанд 18.3 сая төгрөгийн санхүүжилтийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олголоо. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн ажлыг зохион байгуулснаар 17 сумын давхардсан тоогоор 300 гаруй иргэн ахмад настнуудаас туршлага судалж, суралцсан.
Хөдөлмөр эрхлэх чадвартай ахмад настнуудад өрхийн үйлдвэрлэл, бизнесээ хөгжүүлэхэд нь зориулан нийт 68 ахмад настанд 225.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Ахмад настнууд өөрийн мэдлэг ур чадварт тохирсон газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэх, суран эдлэл, оёдол эсгүүр, эсгий урлал, фермерийн аж ахуй эрхлэх, модон эдлэл, мужааны цех ажиллуулах, гар урлалын чиглэлээр санхүүгийн дэмжлэг авч өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллалаа.
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ахмадын 60 бүлгийн 75 ахмад настанд 75.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг нийгмийн халамжийн сангаас олгож өрхийн орлогыг нэмэгдүүлэн ажлын байрыг дэмжин хамтран ажиллалаа гэж Ховд аймгийн ахмадын хороо мэдээлэв.