Дундговь аймгийн ахмадын хорооны 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тус хорооны дарга Ц.Сугираас тодруулав. Тус хороо ахмадын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр маш их зохиожээ.
-Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Дундговь аймгийн ахмадын хороо 2023 оны ажлынхаа тайлан ирүүлжээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Завханы ахмадын байгууллага аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан ажилладаг. Гэрээний биелэлт хэдэн хувьтай дүгнэгдэв?
-Монголын Ахмадын холбооноос 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэлийн дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэн амжилт бүтээл дүүрэн жил болж өндөрлөлөө. Аймгийн Ахмадын Хорооны дарга аймгийн Засаг даргатай 2023 онд хамтран ажиллах 3 чиглэлийн 20 ажил үйлчилгээг хэрэгжүүлэх гэрээг үзэглэсэн. Гэрээний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажилласнаар 2023 оны гэрээний хэрэгжилт 98,1хувьтай дүгнэгдлээ.
Ахмадын хороо маань 2022 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлангаа сумдын ахмадуудаар хэлэлцүүлж хойшид ажиллах зорилго, зорилт, бодлого, шийдвэрээ танилцуулж, ахмадуудын тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтийг хүлээж авч холбогдох байгууллага, удирдлагад уламжлан ажиллаж байна. Бидний хийсэн ажлын тайлан мэдээллийг хүлээн авч үнэлгээ дүгнэлт, үнэтэй сайхан санал зөвлөгөө өгсөн нийт ахмадууддаа талархал илэрхийлэхийн ялдамд “Улсын шилдэг” Ахмадын хороо болсон амжилт бүтээлээ бататган ажиллахыг ерөөл өргөе. Та бүхэндээ баярлалаа гэж дахин хэлмээр байна.
Мөн “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, Монголын Ахмадын холбооны 8 дугаар Их хурал, Ахмадын үндэсний чуулганы зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгөөг батлуулж хэрэгжилтийг ханган, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг нийтэд сурталчлан таниулах ажлыг 137 удаа 3168 ахмадуудад зохион байгууллаа. Мөн 3099 ахмад настнуудад 61 удаа эрүүл мэндийн сургалт зохион байгуулж, FM мэдээлэл болон хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр 28.удаа мэдээлэл хүргэж, Facebook-д 408 удаа фото зураг, мэдээ, мэдээлэл оруулж сурталчиллаа. Ахмадын халамж төсөл хөтөлбөрийн талаар зураг, бичлэг 3 удаа хийхээс гадна 134 ахмадад цахим сургалтыг 1 удаа зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлгийг 93 удаа явуулж, нийт 3142 ахмад настан хамрагдсан.
-Дундговь аймагт Ахмадын сан байгуулах ажил ямархуу түвшинд хэрэгжиж байна вэ?
-Энэ их чухал асуудал. Нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд “Ахмад настны тухай хууль”-ийг хэрэгжүүлэн “Ахмадын сан” байгуулах чиглэлээр аймгийн Ахмадын хорооноос 15 сумдын Ахмадын хорооны дарга нартай байгуулсан гэрээнд тодорхой заалт тусган хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 281 байгууллага дэргэдээ “Ахмадын сан”-тай болж сангаасаа хаврын тэргүүн сарын шинийн нэгийг угтаж давхардсан тоогоор 7052 ахмадад 509.1 сая төгрөг, 2023 оны Ахмадын баяраар 184 төрийн болон хувийн ААН-үүд давхардсан тоогоор 8068 ахмадад хүндэтгэл үзүүлж 225.1 сая төгрөгийн хүндэтгэл үзүүллээ. Ахмадын сан байгуулахын ач холбогдол үүгээр ч хязгаарлагдахгүй учир бид байгууллагуудад хандаж Ахмад настны хуулийн хүрээнд Ахмадын сан байгуулах ёстой гэдэг хүсэлт шаардлага хүргүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд ахмадын сантай байгууллага ААН.281 ахмадын зөвлөл 122 байгаа нь урьд оноос нэмэгдлээ. Түүнчлэн 78 аж ахуйн нэгж байгууллага тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөртэй болж ажилтныг тэтгэвэрт бэлтгэх чиглэлээр 17 удаа сургалт зохин байгууллаа.
-Дундговь аймаг Ахмадын өргөөтэй болсон талаар ярина уу? Ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэл санаагаа өргөх гол хүчин зүйл нь ахмадын ордон шүү дээ…
-Аймгийн хэмжээнд 15 ахмадын хороо Ахмадын ордон, өргөө, танхим, өрөөтэй болсон. буурал түүхийн нугачаанд дуу хуурын өлгий Дундговь нутагтаа амьдарч говь нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө нийгмийн бүхий л салбарт ажиллаж, оюун ухаан, авъяас чадвар, бие сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж, түүхийг бүтээлцсэн ахмад настан, азай буурлуудын хүсэн хүлээсэн АХМАДЫН ОРДНЫ нээлтийн ажиллагаа өвлийн адаг сарын шинийн 2-ны бэлэгт сайн өдрийн морин цагт болсон.
Аймгийн үе үеийн удирдлагуудын ахмадуудынхаа төлөө байнга идэвх санаачлага гаргаж ажиллсаны үр дүнд 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Ахмадын ордны барилгын төсөв батлагдан шав тавьж байсан бол 2022 оны 12 сарын 30-нд улсын комисс хүлээн авснаар Дундговь аймгийн ахмад настнууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах орчин нөхцөл бүрдлээ. Үүнд аймгийн 5800 гаруй ахмадууд бид бүхэн баяртай байна. Аймгийн ахмадын ордоныг хүлээж авсанаас хойш ахмадын ордны заал танхимаар аймгийн ахмадын хорооноос Ахмадын ордоны нээлтээр Ахмадын байгууллагын идэвхтэн сонгуультнууд “Бидний бахархал” урлагийн тоглолт.эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Ээжийн тухай “ дууг хэн сайн дуулах вэ? уралдаан,Улсын шилдэг АХ-ны батламж,захирамж хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээнд Алдар гавъяаны дуурсал концерт,Буян хишгийн ерөөл цэнгүүн зохион байгуулж 8 удаагийн арга хэмжээнд 726 ахмадад оролцлоо. Ахмадын ордондоо сургалт мэдээллийг 2224 ахмадад 46 удаа, эрүүл мэндийн сургалтыг 2166 ахмадад 46 удаа зохион явуулсан. Бүжгийн холбоо хамтлагууд 38 удаа бүжиг цэнгүүн зохин байгуулахад 1784 ахмад тус тус оролцлоо. Шагайн холбоод тэмцээн уралдаан тоглолтыг 21 удаа хийж, 500 ахмад оролцсон. Сайнцагаан сумын багийн ахмадын зөвлөлүүд 2631 ахмадад 36 удаа үйл ажиллагаа зохион байгуулж явуулжээ. Аймгийн Ахмадын ордон ашиглалтанд орсоноос хойш давхардсан тоогоор 10031 ахмадад 195 төрлийн арга хэмжээ зохион байгуулж үйлчлэн ахмадуудын оролцоог хангаж ажилласан нь үр дүнгээ өгч байна.
-Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ямар ажил зохиов?
-Аймгийн Ахмадын хорооноос ХХҮГ-тай хамтран 2023 онд Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн төсөлд хамрагдахаар төсөл хөтөлбөрөө ирүүлсэн 12 сумын 40 ахмадын төслийг ХХҮГ-ын даргын 2023 оны 04 сарын 18-ны өдрийн А/27 тоот тушаалаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2023 оны 04 сарын 27-ны өдөр хэлэлцэж сонгон шалгаруулж 11 сумын 25 төсөлд 125,0 сая төгрөгний санхүүжилт олгож 30 ажлын байр нэмэгдүүллээ.
Мөн 2023 онд Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөлд хамрагдахаар төсөл хөтөлбөрөө ирүүлсэн 10 сумын ахмадын төслийг сонгон шалгаруулж 24 төсөлд 24,8 сая төгрөгний санхүүжилт, хүүхэд хамгаалах үйлчилгээнд 1 ахмадад 1,1 сая төг-ний санхүүжилт олгож үйлчилгээ үзүүллээ.
Дундговь аймгийн Ахмадын хороо АХМАД НАСТНЫ ӨДРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ний “Нийгмийн хамгааллын үйлчилгээний чанарын шалгуур, стандартын шаардлага хангаж “Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газраас 2023 оны 02 дугаар сарын 08-нд АХМАД НАСТНЫ ӨДРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ний магадлан итгэмжлэлийн гэрчилгээг 2 жилийн хугацаатайгаар авсан.
Д.Лхагвадорж