“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031” -г хэрэгжүүлэх хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран боловсруулж Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2022 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдад танилцуулав.
Энэхүү сургалт, мэдээллийг Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяраар ахлуулсан баг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж буй Европын холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр хүргэлээ.
Тус бодлогыг 2023 оны эхний хагаст Дархан-Уул, Баянхонгор, Дорнод, Увс 4 аймгийн нийт 104 аж ахуйн нэгжийн 110 (95 эм, 15 эр) захиргаа, хүний нөөцийн ажилтнуудад танилцуулсан бөгөөд энэ онд 6 аймгийн ААНБ-д танилцуулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Монгол Улсын Засгийн газрын тайланг Дундговь аймгийн Жендэрийн салбар хорооны дарга, гишүүдэд танилцуулах, мөн Жендэрийн салбар хорооны 2023 онд авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны мэдээллийг сонсож, 2024 онд аймгийн жендэрийн талаар баримтлах бодлого, арга хэмжээний төлөвлөгөөгөө боловсруулж батлуулах асуудлаар чиглэл, зөвлөмж хүргэж ажиллалаа.
Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албатай 2023 оны тайлан мэдээллийг хүргэх асуудлаар болон Засгийн газрын тайланг танилцуулж, шинээр боловсруулагдан батлагдах аймгийн жендэрийн төлөвлөгөөнд идэвх санаачилгатай оролцох талаар харилцан мэдээлэл солилцож ажиллав.
Мөн Дэлхийн банкны дэмжлэгээр олон улсын төрийн бус байгууллагын санаачилга болох “Man Care” хөтөлбөрийг Монголд нутагшуулах чиглэлээр ажиллаж буй “Зөв Эрчүүд” ТББ-тай Хорооны ажлын алба хамтран ажиллаж буй хүрээнд Дундговь аймгийн Мандалговь хотын Ерөнхий боловсролын 5 сургуулийн 12 дугаар ангийн 60 гаруй эрэгтэй сурагчдад холбогдох мэдээллийг Ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг, “Зөв Эрчүүд” ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Жавхлан нар өглөө.
Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар
Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Олон улсын хөдөлмөрийн байгууллага – International Labour Organization
Зөв Эрчүүд