Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд тусгах санал, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Эмэгтэйчүүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгүүд тус тус хуралдаж санал солилцлоо.
Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгүүд санал зөвлөмжөө хэлэлцэн хүн амын бүлгүүдийн онцлог хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, арга хэмжээг 2024 онд хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжид тусган ажиллахаар боллоо.