Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цагийн ажлаар дамжуулан хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах, ажлын байраа хадгалах, дадлагажих, төгсөөд ажлын байраар хангагдахад зарцуулагдах хугацааг ойртуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хичээлийн бус цагаараа ажил хөдөлмөр эрхлэх, хууль эрх зүйн орчныг бий болгох боломж нөхцлийг бүрдүүлэх, цагийн ажлын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна.
Энэ хүрээнд Оюутан, залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж санал солилцлоо.
Цагийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээр дараах эерэг үр дүнгүүд гарна. Үүнд:
Төрийн болон төрийн бус байгууллага, оюутны холбоо, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг санал зөвлөмжөө хэлэлцэн оюутан, залуучуудын онцлог хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, цагаар хөдөлмөр эрхлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгож хэрэгжүүлж ажиллахаар боллоо.