Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нийт 1385 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1168, гэмт хэргийн шинжтэй 63 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ. Тодруулбал, нийт 1385 гомдол ирснээс хүний биед халдах хэрэг 38, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 64 бүртгэгджээ.