Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь 2019 оноос Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Япон Улсад “Тусгай ур чадвартай” Монгол ажилтныг илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Энэхүү ажиллах хүчний зохистой ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд 2020-2023 онд Япон Улсын 112 ажил олгогч байгууллагатай “Ажил үүргийн гэрээ” байгуулан ажиллаж байгаа бөгөөд Япон Улсад “Тусгай ур чадвартай ажилтан” – аар ажиллахыг хүсч буй иргэн Та Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандаж, гэрээний хугацаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ажил үүргийн гэрээ байгуулсан дараах ажил олгогч байгууллагуудаар дамжуулан бүртгүүлэх боломжтой болохыг зөвлөж байна.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар