Багагүй хугацаанд гацаанд ороод байсан УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрөөс амь орж эхэллээ. Төрийн байгуулалтын хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл–ийн хэлэлцэх, эсэх асуудал байлаа.
Юутай ч Ерөнхийлөгчөөс санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүн санал нэгтэй дэмжлээ.