XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр ХХҮЕГ-н албан хаагчид төрийн дээд одон медалиар шагнагдлаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ёслолын танхимд болж,
хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн албан хаагчдын шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа гардуулан сар шинийн мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
ХХҮЕГ-ын Хяналт, шалгалт дотоод аудит, мониторингийн газрын дарга Магсаржамцын МЯНГАНБУУ
ХХҮЕГ-ын Захиргааны хэлтсийн дарга Дэмбэрэлсангийн ИЧИННОРОВ
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
ХХҮЕГ-ын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөний газрын ахлах мэргэжилтэн Сангидхорлоогийн ЭНХЖАРГАЛ
ХӨДӨЛМӨРИЙН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР:
ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн Хяналтын улсын байцаагч Алтангэрэлийн РЭНЧИНВАНЖИЛ нар тус тус шагнагдлаа.