2024 оны 02 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Монгол Улсад явагдах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн үйл ажиллагааны талаарх “Мэдээллийн өдөрлөг”-ийг Сонгинохайрхан дүүрэгт /2024 оны 02 дугаар сарын 19/ зохион байгууллаа. Мэдээллийн өдөрлөгт тус дүүргийн 580 орчим иргэн хамрагдсан бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах шалгуур шаардлага, цахим бүртгэлд бүртгүүлэх, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бэлтгэхэд юуг онцгой анхаарах талаар Илгээгч болон Хүлээн авагч байгууллагаас мэдээлэл хүргэв. Тус дүүргийн иргэд залуучуудын зүгээс тухайн нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээг ойртуулж, нэгдсэн мэдээлэл өгч ажиллаж байгаад талархалтай хандаж байсан юм.